Нэг улаан гэрэл дээр таарчихаар тэр чигээрээ л улаан гэрэл дээр таараад байдаг юм шиг ээ. Өнөөдөр цаг хэртэй гадуур явсны бараг 15 минутанд нь зам гарах ногоон гэрлийг хүлээж зогссон байх аа. Аягүй идэвхитэй хүлээгээд зогсож байтал хажуугаар 2 жаахан хүүхэд ^За гялс гаръя аа! Хөдөө зан гаргаж хүлээх гээд байгаа юм биш биз дээ?^ гээд гүйлдээд өнгөрчихдөг юм байна. Би ч хөдөө зан гаргаад хүлээгээд үлдлээ.
Би хэд хэдэн газраар аялаж байсан л даа. Жишээ нь, Америкт үргэлж явган эсвэл дугуйтай явж байгаа хүнд зам тавьж өгөх ёстой. Аль ч уулзвар, зам дээр. Би нэг удаа дугуйтай явж байгаад машинд зөөлөн мөргүүлээд унасан юм. Жолооч нь гарж ирээд л, уучлал гуйгаад л, өөрийнхөө тэнэг мангарыг гайхаад л, бөөн юм болсон. Сүүлд нь учрыг нь сонсохнээ, хэрвээ би эмнэлэг явна, цагдаад хэлнэ гэсэн бол тэр жолооч 2000$-3000$ хүртэл торгуулж, би Америкт амьдрах виз ч авж болохоор байсан байна лээ. Гэхдээ яах вэ, буянаараа болог.
Харин Германд бол бүгд ногоон гэрлийг хүлээнэ. Шөнийн 1 цагт, зам дээр ямар ч машин, цагдаа байхгүй байсан ч ногоон гэрлээ чин үнэнчээр хүлээнэ. Хааяа би тэсэхгүй, машин багатай бол гэрэл харгалзахгүйгээр гүйчихдэг байсан юм. Тэгэхээр хүмүүс бүгд сонин хараад л... Тэгж гүйх бол тэнд хөдөөний зан юм шиг байгаа юм.
Харин Монголд зам гарах үнэн асуудалтай, хүлээхээр хөдөөнийх гээд, хүлээхгүй бол соёлгүй гээд. Яах ч ёстой юм. Ядаж байхад, зүв зүгээр явж байтал цагдаа нь ирээд мөргөчихдөг сурагтай. Гэхдээ гэрлэн дохио ихтэй болж, хүмүүсийн ихэнх нь замаар зөв гарж байгаа нь сайн хэрэг. Одоо үндсэн асуудалдаа оръё, хүлээх чинь хөдөө зан биш биз дээ?
No comments:
Post a Comment