Хэд хоногийн
дараа, гэрээ цэвэрлэнгээ дуу дуулаад л, би их жаргалтай байлаа. Оройн хоолондоо
хуушуур хийхээр төлөвлөв. Хаалга тогшоод байна уу даа? Хөгжмийнхөө дууг
багасгавал яах аргагүй хэн нэг бүдүүлэг хүн чанга гэгч хаалгыг маань балбаж
байна шүү.
-Хэн бэ?
-Бямбаа
байна уу?
-Байхгүй ээ.
-Уулзах
хэрэгтэй байна. Ороод хүлээж байя!
Оруулах уу?
Байх уу? Хаалганыхаа түгжээг тайллаа. Насаараа надтай ойролцоо ч хамаагүй
өндөр, даруухан хувцасласан залуу зогсож байна. Над руу муухай хараастай. Манай
аав энэ хүүхдийн аавд өртэй байгаад өрөө өгөхөө мартсан юм байх даа?
-Аавтайгаа
уулзах гэж ирлээ.
-Өө тэгвэл
өөр Бямбаа байх. Чамайг танихгүй юм байна.
-Хөөе,
охион! Чи яасан өөртэй итгэлтэй байх юм.
Зэвүүн үгтэй
юм бэ?
-Би энэ
айлын охин болохоор мэдэлгүй яах вэ!
-Чи ч
гэнэнээрээ байх шив. Би чиний эцэг нэгтэй, эх өөртэй дүү чинь ш дээ!
Айн??? Юу
болоод байна аа. Яг айл андуурсан байх. Эсвэл мэдрэл муутай.
-За
тэнэгтээд байлгүй яв. Чи угаасаа айл андуурсан байна.
-Аав руу
залгаад намайг ирсэн байна гээд хэл дээ.
...
Намайг
утасдсанаас яг 17 минутын дараа аав ирлээ. Намайг өрөөндөө ор гэж загнаад тэр 2
хоорондоо их удаан ярилцаж суув. Хэрвээ тэр хүүхдийн хэлсэн үнэн бол? Би үнэн
биш байгаасай л гэж залбирж байна. Ээж хурдан ирээсэй, бүхнийг мэдэх юмсан.
Яагаад ч юм миний нулимс урсаад байсан учраас орондоо оръё гээж шийдэв. Гэтэл
нам унтчихаж ээ. Хэн нэгний зөөлөн гар үсийг минь илэхэд би сэрлээ. Нүд минь
уйлсаар байгаад хавдаж, зовхи нэг л хүнд болчихож.
-Охион,
өнөөдөр их гайхав уу? Аав ээж 2 нь чамд хэлээгүй ийм юм нууж байсанд уучлаарай.
-Ээж, үнэн
юм уу?
Хоолойд нэг
их юм ирээд гацчихав.
-Үнэн.
Ээж муухан
инээмсэглэлээ.
-Тэр хорт
хавдартай хүн тэгвэл аавын? нөгөө... тэр хүүхдийн?
Яагаад ч юм
ийм бодол толгойд орж ирээд, тэсэлгүй асуув.
-Ээж нь,
аавын чинь...
-Та яаж
мэддэг юм бэ? Хэзээнээс? Яаж? Надад бүгдийг нь яриад өг. Та бид 2 нэгнээсээ юм
нуудаггүй шүү дээ.
-Ээж нь бүр
анхнаас нь мэддэг байсан юм аа. Аав чинь орост төгсөж ирэхдээ л тэр хүүхэнтэй
их дотно найзууд гээд байнга нийлдэг, хамт байр хөлсөлдөг байсан юм. Орост ч
гэсэн нэг дотуур байранд, нэг өрөөнд хулгайгаар хамт амьдардаг байсан гэсэн.
Ээж чимээгүй
болчихов.
-Тэгээд?
-Тэгээд аав
ээж 2 нь танилцаж, үерхдэг болсон ч тэр хүүхэнтэйгээ хамт амьдарсаар л байсан.
Би эхэндээ нэг их тоодоггүй байсан ч, сүүлдээ ганц нэг уурлаж, тусдаа амьдар
гэж шаарддаг болсон. Харин тэгэх болгонд минь л бид 2 зүгээр л найзууд шүү дээ,
битгий илүү юм бодож өөрийгөө зовоо гэдэг байсан юм. Би ч аавд чинь нэгэнт
хайртай болсон учраас түүнд итгэдэг байлаа. Итгэдэг ч гэж дээ. Итгэж байна,
итгэх ёстой гэж өөртөө байнга хэлдэг байсан. Инээдтэй нь, би жирэмсэн болчихоод
аавын чинь хөлсний байранд нүүж очоод, нэг өрөөнд нь тэр, нөгөө өрөөнд нь бид 2
амьдардаг болсон. Ээж нь чамайг төрүүлэхдээ хүндрэл өгж, бие тэнхрэхгүй байсан
болохоор аавынх руугаа явж 6 сар хиртэй болчихоод ирсэн юм. Харин эргээд иртэл
нөгөө хүүхэн чинь цондгор гэдэстэй болсон байдаг байгаа.
-Нээрээ юу?
-Тийм ээ. Би
ч нөхөртэй болчихож гэж л бодсон. Нөгөө хүнээ танилцуулаач гэхээр тэгнээ л
гэдэг байсан юм. Гэтэл төрөх дөхчихөөд байхад эрэгтэй хүний бараа харагдахгүй
болохоор нь би дотроо хөөрхий эцэггүй хүүхэд төрүүлж байна гээд их л өрөвддөг
байлаа. Аав чинь бид 2т шөл хийж гүйгээд л. Би ч чадах ядахаараа их л тусалдаг
байсан. Инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг.
-Би итгэж
чадахгүй нээ. Аав үнэхээр тэгсэн гэж үү?
-Амьдрал шүү дээ. Уул нь бол тэр хүүхэн аавтай
чинь 10 жилдээ хэсэг үерхэж байгаад салсан, анхны хайраа өгсөн гэсэн. Бүр сүүлд
өөрөө ярьсан юм. Гэтэл аав чинь тоогоогүй юм байх. Тэгээд л намайг эзгүйчлээд,
жаахан халамцуу ирэхэд нь...
-Ээж, би
таныг тэнэг гэх үү, юу гэх вэ? Та яаж ийм юмыг тэсдэг байсан юм бэ?
-Эхэндээ бүх
юм утгагүй санагдах нь тодорхой шүү дээ. Би уурласаар байгаад өөр байр луу
нүүсэн. Байнга л уйлдаг байлаа. Аав чинь хөөрхий буруу юм хийсэн болохоор их ч
тэвчсэн дээ. Тэр хүүхэнд л бүх буруугаа өгнө.
-Та хэзээ
мэдсэн юм бэ?
-Тэр овоо тэвчээртэй
хүүхэн байсан шүү. Хүүгээ ганцаараа 4 нас хүртэл нь үг дуугүй л өсгөсөн. Харин
4 хүрэх үед нь өөрийгөө тархины хорт хавдарын анхан шатанд явж байгаагаа мэдсэн
юм. Нэг орой л хүүгээ дагуулж ирээд хамаг юмаа ярьсан. Тэгэхэд хүн юу ч хийж
чаддаггүй юм билээ. Дээрээс хүв хүйтэн ус асгачихсан юм шиг. Би ч маргааш өглөө
нь чамайг аваад аавынх руугаа явсан даа. Аав чинь араас ирж алдаа байсан,
уучлаач гээд уйлж гуйсан. Тэгэхэд нь би энэ хүн надад үнэхээр хайртай юм байна
гэж бодсон доо. Гэхдээ л бидний харьцаа нэг л өөр болчихсон. Угаасаа яаж ч
олигтой байх вэ дээ.
-Одоо тэгээд
яадаг юм?
-Одоо нэг их
удаан амьдрахгүй хүнийг яалтай вэ. Анх бол үзэн яддаг байлаа. Харин одоо бол
өрөвддөг юм аа. Аав чинь ч тэгдэг байх. За за, баахан дэмий юм ярьчих вуу даа?
Гэхдээ хэлэх цаг нь болсон юм шиг байна.
-Угаасаа
миний мэдэх цаг ч болж.
-За охион,
сайхан амар даа.
Духан дээр
үнсэв. Гуниг үнэртэх шиг. Шөнөжингөө энд тэнд нялх хүүхэд уйлж байна гэж
зүүдэллээ.
No comments:
Post a Comment